Apartment.L - Шинэ бичлэгүүд http://apartment-l.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 04 Feb 2009 16:20:20 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Содон]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=137005 хамгийн содон чулуугаар тоглодог байсаан

хамгийн содон туузаар гэзгээ гоёдог байсаан

хамгийн содон үлгэрийг яриулдаг байсаан

хамгийн содон амьдрана гэж өөртөө ангайлдаг байсаан

хамгийн жаргалтай    гэнэн нас минь тэр байж дээ

агтны морь шиг  он жилүүд хурдалсаар......

хамгийн содон чулуу минь бэлээ дагаад үлдэв

хамгийн содон тууз минь сэмрээд сэмрээд дуусав

хамгийн содон амьдрана гэж өөрөө ч итгэхээ болив

хамгийн содон үлгэр үлгэрийг хүүдээ ярих л үлдэв

Ц. Хулан

кинотой холбоотойгоор энэ мөр санаанд оров лол...

]]>
Wed, 04 Feb 2009 16:20:20 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=137005
<![CDATA[Revolutionary road]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=136982

Титаник миний дуртай кино байгаагүй ер нь би бүтнээр нь ч үзэж байгаагүй байх хэхэхэ... тэгээд энэ киног харчихаад Ди Каприо, Винслент байхаар нь зүгээр нэг коммершиаль бүтээл байх гэж бодоод орхичихсон юм... нэр мэрийг нь сонсонгуутаа дайн майны үед ч юм уу? 2 хос танилцаад хайртай болоод сууцгаадаг юм байх ухааны юм бодоод байсан ккк... өчигдөр үзлээ... хаа очиж бодосноос хамаагүй өөр маш гоёо кино байна... Аргагүй нэг ийм бодит байдал хийгээд мөрөөдлийн зөрчилдөөнийг харуулсан кино хийх талдаа Сэм Мендес мангас юмаа гэж санагдав... миний хамгийн дуртай кинонуудын нэг Америкийн Гоо Үзэсгэлэн... Ерөнхийдөө Революшнэри Роадийн сэдэв нь бол Америкийн Гоо Үзэсгэлэнгийн хүрээнд л хийгдсэн байна лээ...

Ер нь ихэнхи киноны үйл явдалууд эхнийхээ 15 минутанд тодорхой болчихдог харин энэ кино бол ерөөсөө тааварласнаас дандаа зөрөөд байна лээ хэхэхэ...

Кино эхэлхэд Фрэнк ба Эприль Вийлер нар Revolutionary Road дэхь сайхан байшинд 2 хүүхдийнхээ хамт нүүж ир байгаагаар эхэлнэ... нөхөр нь Фрэнк... мөрөөдөмтгий онцгой нэгэн залуу байсан ч гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхийн тулд өөрийнхөө үзэн яддаг ажлыг дуртай дургүй мөнгөний төлөө хийдэг... Өөрийнхөө олсон мөнгө, сайхан байшингаа гэр бүлдээ аз жаргал бэлэглэж байна гэж боддог ч яг үнэндээ аз жаргал гэдэг зүйл тэдний гэр бүлийг хэдийн орхисон... Уйтгартай амьдралаа сонирхолтой болгохын тулд ажлынхаа хүүхэнтэй эхнэрээ араар нь тавих болно төрсөн өдрөөрөө... Гэртээ ирэхэд эхнэр нь хүүхдүүдтэйгээ төрсөн өдрийг нь тэмдэлэнэ... түүний хувьд хүндхэн цохилт... Тэд 7н жилийн өмнө танилцаж сууцгаасан... Тэр үед Фрэнк Парист очиж амьдархыг мөрөөддөг байла... Эхнэр нь түүний мөрөөдлийг одоо ч мартаагүй... Орондоо орохынх нь өмнө Эхнэр нь 7-н жилийн өмнөх тэр мөрөөдлийг биелүүлэх саналыг тавьдаг... Фрэк эхлээд эргэлздэг ч зөвшөөрнө... Тэдний шийдвэрийг найзууд нь эвэртэй туулай үзсэн юм шиг л хүлээж авдаг... хамгийн инээдтэй хэсэг нь тэдний гэр бүлийн найз эхнэр нөхөр Кэмпбэлүүд тэдний шийдвэрийг сонссоныхоо дараа гэртээ ирээд ярилцдаг хэсэг нь... тэд юу ч ярихгүй хувцсаа тайлж унтахаар зэхэж байхад эхнэр нь энэ шийдвэр тэнэг шийдвэр болохыг хэлэхэд нөхөр нь үхтлээ баярладаг... Тэр эхнэрт нь Парис явах санаа таалагдах вий гэхээс үхтлээ айж байсан... яг үнэндээ энэ санаа тэдэнд гайхалтай санагдсан ч мөрөөдөх ч зориг байгаагүй учир үүнийг утга учиргүй зүйл гэж үзэхийг хичээж байгааг нь их гоёо харуулсан санадсан...

Вийлерийнхний хөрш Хелен өөрийнхөө сэтгэцийн өвчтэй хүү Жонийгоо залуу хосуудтай уулзуулахыг хүсдэг... энэ нь хүүгийнх нь өвчинд сайнаар нөлөөлнө гэж тэр боддог... Эхний уулзалт бага зэрэг таагүй байдлаар эхэлсэн ч сэтгэцийн өвчтэй Жонд Вийлерийнхны Парис явах хүсэл таалагддаг... Фрэнк энэ үед бидний мөрөөдлийг ойлгож чадах хүн ердөө ганц тэр юм л гэж хэлдэг нь их гоёо санагдав...

Фрэнкийг энэ хүсэл мөрөөдөл нь жаргалтай болгоно... намар Парис явахаар төлвөлсөн ч тэр ажил дээрээ огцом амжилт гаргаж сайн цалинтай ажлын санал хүлээж авна... Фрэнк энэ саналын талаар ярихдаа би илүү их мөнгө олно энэ мөнгөөрөө би чамайг илүү жагалтай амьдруулах болно... зөвхөн Парист л хүмүүс жаргалтай байдаг юм биш шүү дээ гэж хэлдэг... Эприль энэ үер жирэмсэн болсоноо мэддэг... Ингэснэр тэдний мөрөөдөлд саад тулгарна... Хүслээ биелүүлэхийг хүссэн Эприль өөртөө аборт хийхээр бэлдэж байсныг Фрэнк мэдэснээр хосуудын хооронд зөрчил үүснэ... Энэ үер сэтгэцийн өвчтэй Жон мөн тэднийд зочилно... Тэдниг Парис явахаа хүслээ орхисон гэдгийг сонсоод тэр гайхна... тэгээд Фрэнкий буруутгана... одоогийн уйтгартай энэ амьдрал чинь чамд илүү амар санагдаа юу гээд л... энэ үед хэлдэг нэг үг нь асар таалагдсан... Мөнгөнөөс болоод явахаа болисон гэж Фрэнк хэлэхэд мэдрэл муут маань Мөнгө бол ноцтой шалтгаан гэхдээ хэзээ ч жинхэнэ шалтгаан байгаагүм гэж... асар гоёо үг санагдав... энэ үер Жонийн хэлдэг үгнүүд тэрчигээрээ их таалагдав...

Үүний дараа Кэмпбэлийн эхнэр нөхөртэй хамт Фрэнк Эприль 2 хамт гадуур гарч ууна... Согтсон хадагтай Кэмпбэлийг хүргэж өгөхөө Фрэнк явах хооронд Эприль Ноён Кэмпбэльтэй нь машинд секс хийдэг... Маргааш өглөө нь Фрэнк ажлынхаа бүсгүйтэй унтсан тухайгаа Эприльд хэлж уучлал гуйна... Харин Эприль өнгөрсөн шөнийн явдалаас болж хямарсан байснаас түүний хэлсэн үгийг огт тоодоггүй... Фрэнкийн миний хэнтэй унтах чамд хамаагүй гэж үү? чи надад хайргүй юм уу? гэсэн асуултад Эприль тим гэж хариулсанаар тэр 2-ын хооронд хэрүүл дэгддэг...Эприль гэрээсээ гарч явна... Фрэнк гэртээ ганцаара Эприлийг хүлээнгээ виски ууна... Маргааш өглөө нь гэрийн бүх юм цэгцтэй... Эприль гайхалтай сайхан харагдана... Фрэнкт өглөөний цайг нь бэлдэж өгнө... хамтдаа цай ууцгаагаад Фрэнк энэ миний уусан хамгийн сайхан өглөөний цай байлаа гэж хэлээд гардаг... гэхдээ тэр энэ үед сүүлийн удаа эхнэрээ харсан байдаг... Эприль өөрийнхөө хүүхдэд өөрөө аборт хийж хүндрэлээс нас барна...

Киноны төгсгөлд хадагтай Кэмпбэл өөр нэг хосд Вийлерийнхны гунигтай түүхийг ярьж өгч байгаа гарна... Харин түүний нөхөр энэ түүхийг ахиад дурсахгүй байхыг түүнээс хүсдэг...

Ерөнхийдөө бол Америкийн Гоо Үзэсгэлэнгийн адилаар хүний хүсөл мөрөөдөл идеалыг бодит амьдрал хэрхэн нухчин дарж нийгмийн нэг эд хэсэг анги болгож байгаа тухай харуулсан кино санагдав... Фрэнкт хүсэл мөрөөдөл байсан гэвч тэр үүнийгээ мартсан... Эхнэрээ хүүхдүүдээ тэжээж орох оронтой байлгахын тулд... тэгээд алдагдсан мөрөөдөл жаргалгүй амьдралаа өөрчилөхийн туд ажлынхаа бүсгүйчүүдтэй зугаацдаг... Гэр бүлдээ хайртай ч тэр энэ уйтгартай амьдралаас гарах гарцгүй болсон... үүрэг хариуцлага гэдэг зүйл хүнийг хүсэл мөрөөдлөөс нь ч холтгодог...

Эприлийн хувьд мөн л адил... энэ уйтгартай амьдрааас гарах гарцаа хайсаар эцэст нь анх Фрэнктэй танилцаж байх үед түүний хэлсэн Парис явах санааг эндээс гарах гарц гэж дэндүү итгэсэн... үүнийхээ төлөө хүүхдээ алдаг... гэхдээ Эприль надад таалагдсан зүйл нь тийм зоригтойгоор нөхөртөө Парис явах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа тэр зоримог зан нь... Би ч магадгүй 7-н жилийн дараа яг фрэнк шиг үзэн яддаг ажилаа хийж олсон мөнгөө эхнэр гэр бүлээ жаргалтай болгоход тустай гэж бодсоор амьдарч магадгүй... харин тэр үед хажууд минь байх эхнэр минь Парис явий гээд хэлчих зоригтой хүн байгаасай гэж учиргүй хүссэн...

Тэдний хүслийг ойлгосон хүн нь ердөө сэтгэцийн өвчтэй Жон...

Харин Кэмпбэлийн гэр бүлийнхэн бол мөрөөдөхөөс ч айдаг хүмүүс... тийдээ ч нөхөр нь киноны төгсгөлд тэдний гэр бүлийнхэнг ахин дурсахгүй байхыг эхнэртээ сануулдаг... магадгүй тэд мөрөөдөөд эхэлчихвэл эмгэнэлтэй төгсгөл ирэх ч юм билүү? хэн мэдэхэв...

Нэмж хэлхэд би Ди Каприод дургүй ч гэсэн энэ кинон дээр Кэйт тэр 2 гайхалтай тоголсон байна лээ... надад жүжигчдийн тоглолт маш их таалагсан... хоюулангийнх нь хувьд миний мэдэх хамгийн сайн дүр...

]]>
Wed, 04 Feb 2009 15:38:58 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=136982
<![CDATA[Rock N Rolla]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=134842

Гай Ричигийн энэ киног үзлээ... Мадоннотой суугаад жаахан дамартцан болохоос аятайхан найруулагч л даа... надад Трантиногийн кинонуудыг англи стилээр хийгээд байх шиг санагддаг юм... баахан орооцолдсон гэмт хэргийн үйл явдалууд ар араасаа цувраад л... голоор нь инээлгэхээ ч мартаагүй... ер нь Гай Ричигийн нэг онцлог нь гэмт хэргийн кинонуудыг мангар хөгжилтэй хийдэг нь юм шиг санагддын... хэхэхэ... энэ кино ч гэсэн яг тийм... үхтэлээ л инээлээ хэхэхэ... яхав киноны хувьд бол өмнөх кинонуудтайга оролцоо зохиол дээр ажиллаж өмнөх кинонуудтайгаа ойролцоо л арга барилаар хийж... яхав нэг их шинэ соргог юм цөөхөн байлаа гэж... гэхдээ дажгүй кино харамсахгүй хэхэхэ...

Бас нэг ийм кино үзлээ... юу гэхиймдээ... эхнээс нь үзэхэд мангар сонирхол татаж явжийснаа төгсгөлдөө жаахан далийчихсан... зураг авалт, зохиомж энэ тэр нь бол их таалагдсан... нээх том том улбар шар навчис хийссэн хотын гудамжаар хос 2 алхаад л... залуу нь зурагчин... бүсгүй нь морин хийлч... залуу бүсгүйн зургийг зогсоо зайгүй аваад л... кино нь тэрчигээрээ нэг тийм флэшбэк маягтай хийгдсэн гэхийм уу? Даа... дэлгэцэн дээр гарах дараалал нь цаг хугацааны дараалалаар биш... паззле эвлүүлж байгаам шиг энд тэндээс гараад л... тэд эмнэлэгт танилцаж гудамжаар хамтдаа зугаалдаг...

Бүсгүйд хөлслөх байр хэрэгтэй... сонин тэндээс харж болно... зар, жинхэнэ хайртай хосуудад байраа өгнө гэсэн... байрны эзэн... та 2 энэ байранд 4 долоо хоног гадаад ертөнцөөс таслагдана байрнаас гарахгүй... энэ тоглоом зөвхөн бие биетэйгээ байхыг хүссэн хүмүүст л зориулагдсан бла бла... тэгээд та 2 бүх дүрмийг биелүүлбэл байр + 2сая евро та 2-ынх... манай эхнэр энэ байранд амьдарч байхаад ДОХ оор үхсэн энэ тэр гээ... нөхөр өөрөө бас ДОХ тойм шиг байгаам

Уг нь их сонирхолтой эхлэл байгааз... тэгсэн тэнэгтээд хүүхэн ДОХ той болж таарна... шинжилгээний хариу шуудангаар ирэхэд... тэхдээ тэр 2 бэлгэвч хэргэлсэн учраас залуу одоогоор эрүүл ккк... залуу уурлаж бариад гарсанаа өөрөө албаар ДОХ тусчаад ирнэ... тэгсэн хүүхний шинжилгээний хариу нь алдаатай гарсан байж энэ тэр... тэгээ жаахан үлгэрийн болчихсон байсан... зохиолын тэр ДОХ тусдаг хэсгээс нь эхлээд өөрчлөөд хийсэн бол ихээ хөөрхөн кино болох байсан санагдваа гэж... тэхдээ ер нь зураг авалт зохиомжууд энэ тэр нь бол ямар ч байсан их өөр хийх гэж үзсэн дажгүй болсон санагдсан гэж...    

 

]]>
Sat, 31 Jan 2009 11:42:57 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=134842
<![CDATA[шаал дэмий...]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=133970 шаал дэмий... хувийн юм... хэхэхэ... сүүлийн үед тусдаа гарчих санаатай үзээд байгаан... бараг бүх насныхаа талыг ээж эмээгийн гар дээр бөмбөрч өслөө одоо жаахан хатуу бэрхийг туулий ухааны юм бодоод хахаха... тэгээд дээр нь би сонин хүн гэртээ ганцаараа байх их дуртай олон хүн бужигнаад эхэлбэл хэцүү санагддаг... тэгээд бодохоор зожиг юм шиг... харин заримдаа бол хажууд унтдаг ээж эмээг тэвэрч унтахгүй бол нойр хүрэхээ байгаад нэг бие хачин оргиод байдаг... тэгээд бодохоор их бүлсэг юм шиг гэрээ энэ тэр хурдан санадаг... за тэр ч яхав шаал хамаагүй... тэгээд яхав ганцаараа амьдарчих гээд үзээд л байжийна... тэгсэн өчдөр гэртээ орсон эмээ нээх хөөрхөн баахан юм боож баглацан байгаам... би авч явах юм гэнээ... тэр талаар яригдаж л байгаа болохоос юу юугүй гарчих гээд байгаа юм байхгүй л дээ... ирэх сардаа л багтуул их юм гэж бодоод байхад.... нээх хөөрхөн... тэгээд бас гэрт байгаа хамаг өөдтэй өнгөтэйг л надад өгчих гээд үзээд дүү ээж 2 той хэрүүл хийж уурлаад байгаам хэхэхэ... манай эмээ бага байхад нада их зэвүүн санагддаг байсын... бид 2 ер нь их зөрүүд... бид 2 ч гэлтгүй зөрүүд зан бол манай гэр бүлийн имээж юм шиг байгаам... бүгд л зөрүүд өөрийнхөөрөө буруугаа хүлээх дургүй талдаа... тийм болохоор нэг маргаан дэгдвэл бас л ширүүн юм болно... какака... тэгээд бага байхад яхав эмээтэй их үзэлцдэг байлаа 2 зөрүүд хэхэхэ... тэгсэн нас нь яваад одоо яааг жаахан хүүхэд шиг болцон их хөөрхөн... хэдэн жилийн өмнө надад цэрэг татлагын хуудас ирээд... яхав ийхэв гээд гэр бүлийн хурал хийж байгаа юм хахаха... тэгсэн эмээ гэнэт хороон даргыг хахуульдах санаа гаргаж ирж байгаам... нөхөр танидаг юм байгаам... тэгээд ямар мөнгөөр хахуулдах талаар ярисан хүүгээ цэргээс чөлөөлүүлнэ гээд хураасан мөнгө байгаа гээд 200 мянгыг гаргаж ирээд... нөхөр бол тэтгэвэр гэсэн ганц орлоготой гэхдээ тэр орлогоороо бол байрны мөнгө энэ тэр төлөх үүрэгтэй гар байхгүй юу... тийм байж хаанаасаа тийм мөнгө цуглаасан ч юм хэхэхэ... тэгээд бодохоор л майр хайр хүрдийн...

тэгээд бас яааг тусдаа гарна гээ төсөөлөөд үзсэн муу настай ээж эмээ 2 оо орхичоод өөр газар амьдрана гэхээр муухай ч юм шиг санагдаж энэ тэр... тэхдээ яхав насаараа ээж эмээ 2 оор тойлуулахгүйгээс хойшдоо гэсэн шүү юм бодож энэ тэр хэхэхэ...

заза тэгээ ямар ч байсан намайг юу ч хийж юу ч хэлж ямар ч байсан хайралсаар байх тийм хүмүүс энэ орчлон дээр байдаг гээд бодохоор сайхан л санагдах юм... хулангийн шүлгэн дээр гардаг шиг намайгаа томоожихийг үзэх гэж урт наслаарай л гэе дээ хэхэхэ... өөр юу гэхэв... аа тэгээ бас миний нэг муухай зан бантамхаймуу нэрэлхүүмүү бардамымуу? амиа юм уу? мээдкүү... хааяа хааяа ээж эмээг энэ тэр тэврээл үнсмээр санагдана тэхдээ тэгэхгүй тэгчихээр нэг тэнэг харагдах юм шиг санагдаад ерөөсөө тэгдгүй энэ ч их муухай зан шиг байгаамаа... нэг иймэрхүү байдлаар амьдрал үлргэлжилж байна...

 

]]>
Wed, 28 Jan 2009 11:30:34 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=133970
<![CDATA[я спросил...]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=131654

Я спросил у ясеня
Где моя любимая
Ясень не ответил мне
Качая головой
Я спросил у тополя
Где моя любимая
Тополь забросал меня
Осеннею листвой
Я спросил у осени
Где моя любимая
Осень мне ответила
Проливным дождем
У дождя я спрашивал
Где моя любимая
Долго дождик слезы лил
За моим окном
Я спросил у месяца
Где моя любимая
Месяц скрылся в облаке
Не ответил мне
Я спросил у облака
Где моя любимая
Облако растаяло
В небесной синеве
Друг ты мой единственный
Где моя любимая
Ты скажи где скрылася
Знаешь где она
Друг ответил преданный
Друг ответил искренний
Была тебе любимая
Была тебе любимая
Была тебе любимая
А стала мне жена
Я спросил у ясеня
Я спросил у тополя
Я спросил у осени...

нэг залуу хайртай хүүхнээ модноос, борооноос энэ тэр асуугаал яваад байгаа... нөгөөдүл нь ерөөсөө хариулкү... хамгийн сүүлд найзаасаа миний хайрт хаана байгаа вэ? гээ асуусан чамд хайртай хүн байсан... одоо бол миний эхнэр гэж хариулж байгаам... гоёо үгтэй гоёо дуу...

]]>
Fri, 23 Jan 2009 14:12:46 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=131654
<![CDATA[Вам И Не Снилось]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=131639

хөөрхөн кино шүү... ерөөсөө уйдадгүйн... дээр татаад орхисон байснаа сая үзлээ...

]]>
Fri, 23 Jan 2009 14:00:04 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=131639
<![CDATA[Yellow]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=130343

Look at the stars
Look how they shine for you
And everything you do
Yeah, they were all yellow

I came along
I wrote a song for you
And all the things you do
And it was called "Yellow"

So then I took my turn
Oh what a thing to have done
And it was all "Yellow"

Your skin
Oh yeah, your skin and bones
Turn on into something beautiful
And you know
You know I love you so
You know I love you so

I swam across
I jumped across for you
Oh what a thing to do
'Cause you were all "Yellow"

I drew a line
I drew a line for you
Oh what a thing to do
And it was all "Yellow"

Your skin
Oh yeah your skin and bones
Turn on into something beautiful
And you know
For you I'd bleed myself dry
For you I'd bleed myself dry

It's true, look how they shine for you
Look how they shine for you
Look how they shine for
Look how they shine for you
Look how they shine for you
Look how they shine

Look at the stars
Look how they shine for you
And all the things that you do

 

]]>
Wed, 21 Jan 2009 11:48:43 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=130343
<![CDATA[гэй кино...]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=129091

энийг үзлээ... сүүлийн үед алмодовараар амьсгалж байна доо лол... би ч нээх үзий гэж үзэхгүй байна л даа... ТВээр гаргаад байх юм... тэгээд үзэхгүй байлтай биш дээ лол...

гэснээс НТВ ээр гэй кино өдрүүд ирэх долоо хоногт гаргана гэж байна лээ... хэд хэдэн л кино гарах бололтой... бас болоо ш дээ... эдний кино албаны даргийг бол магтахааас өөр ялтай... ийм хэмжээний мэдлэгтэй хүмүүсээр кино албаа удирдуудлж байх хэрэгтэй ш дээ энэ ТВ үүд бол... даан ч тэгээд энийг нь ойлгохоосоо ойлгохгүй нь их дээ... Особу нөхөр бас харсан бололтой блог дээрэ баярлаад бичсэн л байна... би ч гэй биш л дээ какака... тэхдээ энэ чинь нэг алхам гэж бодоод байгаа ш дээ... лол...

]]>
Sun, 18 Jan 2009 20:52:21 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=129091
<![CDATA[зарим нэг лист...]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=129088 http://www.rollingstone.com/news/coverstory/24161972/page/103

дээр зурагтаар энэ листийн эхний арвыг гаргаж байсын... дараа нет орохоороо бүтнээр нь харий гэж бодож байгаад мартсан сая санаад орж харлаа... бүх цаг үеийн шилдэг зуун дуучин гэнэ... ер нь бол соуль каунтри гээд америкийн үндэсний гэхийм уу? хаашайм урлагийнх нь төлөөлөгчид их орсон юм байна... нэгт Арета Франклин гээд соуль дуучин орсон байна... би бол мэдэхгүйм байна... хэхэхэ...

Занггагийн Баклэй 39т, Том Ёорк 66д, Курт 45т, Бёорк 60д, Моррисон 47д гэх мэтээр бичигджээ... дээр үед нэг ийм жагсаалт гаргаж байсан...

http://www.rollingstone.com/news/story/5939214/the_immortals_the_first_fifty

бүх цаг үеийн шилдэг артистс гээд... энэн дээр бол Арета Франклин энэ тэр бол Преслигээс хойш байр эзэлсэн байна лээ... хэхэхэ...

тэхдээ надаа энэ роллинг стоунсийн лист бол нээх таалагдадгүйн аль аль нь какак... өөрөө аймаар критик аятай ярисан... хахаха... зүгээр сонирхуулах гээ оруулчлаа...

]]>
Sun, 18 Jan 2009 20:26:10 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=129088
<![CDATA[Ишлэлүүд...]]> http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=123183 Миний найз Фриска сийрүүлэн бичсэн байна бид 2 иймэрхүү зүйл дээр ихээ санаа нийлдэг хийгээд Достевскид дуртай учир энд копидочлоо хэхэхэ... оргийг нь ska.blogmn.net эндээс уншиж болно... языктай хүн гэж сайханымоо...

Гэм зэмийг ахиад уншиж байгаа болохоор Достоевскийгоор ахиад "өвчиллөө". Түүний хэлсэн үгнүүд болон ишлэлүүдээс оруулав, заримыг нь санаандаа хүртэл орчуулж чадахгүй болохоор орчуулсангүй...чадан ядан орчуулсан хэд нь.

Да будут прокляты эти интересы цивилизации, и даже самая цивилизация, если для сохранения ее необходимо сдирать с людей кожу.

 ..настоящая правда всегда неправдоподобна...Чтобы сделать правду правдоподобнее, нужно непременно подмешать к ней лжи. Люди всегда так и поступали.

Жинхэнэ үнэн хэзээд үнэнтэй төсгүй. Үнэнтэй төстэй болгохын тулд бага зэрэг худал нэмэх хэрэгтэй, хүмүүс үргэлж л ингэдэг. 

.не вы съели идею, а вас съела идея.

 ...Но что же мне делать, если я наверное знаю, что в основании всех человеческих добродетелей лежит глубочайший эгоизм. И чем добродетельнее дело - тем более тут эгоизма. Люби самого себя - вот одно правило, которое я признаю.

 Хүн төрөлхтөний сайн сайхан үйлсийн ул суурьт нь гүн гүнзгий амиа хичээлт байдгийг мэдэж байвал би юу хийх вэ. Үйл хэрэг сайн сайхан байх тусмаа тийм хэмжээгээр амиа хичээлтийг агуулдаг. Миний хүлээн зөвшөөрөх ганц дүрэм-өөрийгээ хайрла.

 ..человеку, кроме счастья, так же точно и совершенно во столько же, необходимо и несчастье!

 Хүнд аз жаргалаас тэр хэмжээгээр зовлон хэрэгтэй.

 Много людей честных бладаря тому, что дураки.

 Олон хүмүүс тэнэг болохоороо үнэнч шударга байдаг

Не сильные лучшие, а честные. Честь и собственное достоинство - сильнее всего. 

Описание цветка с любовью к природе гораздо более заключает в себе гражданского чувства, чем обличение взяточников...

 …Чтоб умно поступать – одного ума мало.

 Ухаантай байхын тулд нэг ухаан багадна.

 Дурак, сознавшийся, что он дурак, есть уже не дурак.

Өөрийгээ тэнэг гэж мэдсэн хүн хэдийн тэнэг биш.

 Есть минуты, когда люди любят преступление.

Хүмүүс гэмт хэрэгт дурлах агшнууд байдаг.

Есть три рода подлецов на свете: подлецы наивные, то есть убежденные, что их подлость есть высочайшее благородство, подлецы, стыдящиеся собственной подлости при непременном намерении все-таки ее докончить, и, наконец, просто подлецы, чистокровные подлецы

И неизменно до сих пор продолжается: нашли дело и визжим от восторга. Увизжаться и провраться от восторга это у нас самое первое дело; смотришь -года через два и расходимся врозь, повесив носы.

В отвлеченной любви к человечеству любишь почти всегда одного себя.

Влюбиться не значит любить: влюбиться можно и ненавидя.

Дурлах нь хайрлах биш: үзэн ядангаа дурлаж болно.

 Человек есть тайна. Ее надо разгадать, и ежели будешь ее разгадывать всю жизнь, то не говори, что потерял время: я занимаюсь этой тайной, ибо хочу быть человеком.

Хүн бол нууц. Нууцыг тайлах хэрэгтэй..бүх амьдралынхаа турш нууцыг тайлах нь цагаа дэмий үрсэн хэрэг биш: хүн байхын тулд би энэ нууцыг тайлахыг оролддог.

Жизнь везде жизнь: жизнь в нас самих, а не во внешнем. Главное – остаться человеком.
Амьдрал хаана ч амьдрал: амьдрал бидний гадна биш дотор байдаг, гол нь хүнээрээ үлдэх.


Ведь надобно же, чтоб у всякого человека было хоть одно такое место, где бы его пожалели!.. Понимаете ли, понимаете ли вы… что значит, когда уже некуда больше идти?

Ямар ч хүнд очих нэг газар заавал байх хэрэгтэй. Ийм газаргүй байх ямар гэдгийг та ойлгох уу?

]]>
Fri, 09 Jan 2009 12:20:49 +0800 http://apartment-l.blog.banjig.net/post.php?post_id=123183