утгагүйтэл замбаарагүйтэл гэдэг төгс төгөлдөрт хамгийн дөхсөн чанар...

Revolutionary road

Титаник миний дуртай кино байгаагүй ер нь би бүтнээр нь ч үзэж байгаагүй байх хэхэхэ... тэгээд энэ киног харчихаад Ди Каприо, Винслент байхаар нь зүгээр нэг коммершиаль бүтээл байх гэж бодоод орхичихсон юм... нэр мэрийг нь сонсонгуутаа дайн майны үед ч юм уу? 2 хос танилцаад хайртай болоод сууцгаадаг юм байх ухааны юм бодоод байсан ккк... өчигдөр үзлээ... хаа очиж бодосноос хамаагүй өөр маш гоёо кино байна... Аргагүй нэг ийм бодит байдал хийгээд мөрөөдлийн зөрчилдөөнийг харуулсан кино хийх талдаа Сэм Мендес мангас юмаа гэж санагдав... миний хамгийн дуртай кинонуудын нэг Америкийн Гоо Үзэсгэлэн... Ерөнхийдөө Революшнэри Роадийн сэдэв нь бол Америкийн Гоо Үзэсгэлэнгийн хүрээнд л хийгдсэн байна лээ...

Ер нь ихэнхи киноны үйл явдалууд эхнийхээ 15 минутанд тодорхой болчихдог харин энэ кино бол ерөөсөө тааварласнаас дандаа зөрөөд байна лээ хэхэхэ...

Кино эхэлхэд Фрэнк ба Эприль Вийлер нар Revolutionary Road дэхь сайхан байшинд 2 хүүхдийнхээ хамт нүүж ир байгаагаар эхэлнэ... нөхөр нь Фрэнк... мөрөөдөмтгий онцгой нэгэн залуу байсан ч гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхийн тулд өөрийнхөө үзэн яддаг ажлыг дуртай дургүй мөнгөний төлөө хийдэг... Өөрийнхөө олсон мөнгө, сайхан байшингаа гэр бүлдээ аз жаргал бэлэглэж байна гэж боддог ч яг үнэндээ аз жаргал гэдэг зүйл тэдний гэр бүлийг хэдийн орхисон... Уйтгартай амьдралаа сонирхолтой болгохын тулд ажлынхаа хүүхэнтэй эхнэрээ араар нь тавих болно төрсөн өдрөөрөө... Гэртээ ирэхэд эхнэр нь хүүхдүүдтэйгээ төрсөн өдрийг нь тэмдэлэнэ... түүний хувьд хүндхэн цохилт... Тэд 7н жилийн өмнө танилцаж сууцгаасан... Тэр үед Фрэнк Парист очиж амьдархыг мөрөөддөг байла... Эхнэр нь түүний мөрөөдлийг одоо ч мартаагүй... Орондоо орохынх нь өмнө Эхнэр нь 7-н жилийн өмнөх тэр мөрөөдлийг биелүүлэх саналыг тавьдаг... Фрэк эхлээд эргэлздэг ч зөвшөөрнө... Тэдний шийдвэрийг найзууд нь эвэртэй туулай үзсэн юм шиг л хүлээж авдаг... хамгийн инээдтэй хэсэг нь тэдний гэр бүлийн найз эхнэр нөхөр Кэмпбэлүүд тэдний шийдвэрийг сонссоныхоо дараа гэртээ ирээд ярилцдаг хэсэг нь... тэд юу ч ярихгүй хувцсаа тайлж унтахаар зэхэж байхад эхнэр нь энэ шийдвэр тэнэг шийдвэр болохыг хэлэхэд нөхөр нь үхтлээ баярладаг... Тэр эхнэрт нь Парис явах санаа таалагдах вий гэхээс үхтлээ айж байсан... яг үнэндээ энэ санаа тэдэнд гайхалтай санагдсан ч мөрөөдөх ч зориг байгаагүй учир үүнийг утга учиргүй зүйл гэж үзэхийг хичээж байгааг нь их гоёо харуулсан санадсан...

Вийлерийнхний хөрш Хелен өөрийнхөө сэтгэцийн өвчтэй хүү Жонийгоо залуу хосуудтай уулзуулахыг хүсдэг... энэ нь хүүгийнх нь өвчинд сайнаар нөлөөлнө гэж тэр боддог... Эхний уулзалт бага зэрэг таагүй байдлаар эхэлсэн ч сэтгэцийн өвчтэй Жонд Вийлерийнхны Парис явах хүсэл таалагддаг... Фрэнк энэ үед бидний мөрөөдлийг ойлгож чадах хүн ердөө ганц тэр юм л гэж хэлдэг нь их гоёо санагдав...

Фрэнкийг энэ хүсэл мөрөөдөл нь жаргалтай болгоно... намар Парис явахаар төлвөлсөн ч тэр ажил дээрээ огцом амжилт гаргаж сайн цалинтай ажлын санал хүлээж авна... Фрэнк энэ саналын талаар ярихдаа би илүү их мөнгө олно энэ мөнгөөрөө би чамайг илүү жагалтай амьдруулах болно... зөвхөн Парист л хүмүүс жаргалтай байдаг юм биш шүү дээ гэж хэлдэг... Эприль энэ үер жирэмсэн болсоноо мэддэг... Ингэснэр тэдний мөрөөдөлд саад тулгарна... Хүслээ биелүүлэхийг хүссэн Эприль өөртөө аборт хийхээр бэлдэж байсныг Фрэнк мэдэснээр хосуудын хооронд зөрчил үүснэ... Энэ үер сэтгэцийн өвчтэй Жон мөн тэднийд зочилно... Тэдниг Парис явахаа хүслээ орхисон гэдгийг сонсоод тэр гайхна... тэгээд Фрэнкий буруутгана... одоогийн уйтгартай энэ амьдрал чинь чамд илүү амар санагдаа юу гээд л... энэ үед хэлдэг нэг үг нь асар таалагдсан... Мөнгөнөөс болоод явахаа болисон гэж Фрэнк хэлэхэд мэдрэл муут маань Мөнгө бол ноцтой шалтгаан гэхдээ хэзээ ч жинхэнэ шалтгаан байгаагүм гэж... асар гоёо үг санагдав... энэ үер Жонийн хэлдэг үгнүүд тэрчигээрээ их таалагдав...

Үүний дараа Кэмпбэлийн эхнэр нөхөртэй хамт Фрэнк Эприль 2 хамт гадуур гарч ууна... Согтсон хадагтай Кэмпбэлийг хүргэж өгөхөө Фрэнк явах хооронд Эприль Ноён Кэмпбэльтэй нь машинд секс хийдэг... Маргааш өглөө нь Фрэнк ажлынхаа бүсгүйтэй унтсан тухайгаа Эприльд хэлж уучлал гуйна... Харин Эприль өнгөрсөн шөнийн явдалаас болж хямарсан байснаас түүний хэлсэн үгийг огт тоодоггүй... Фрэнкийн миний хэнтэй унтах чамд хамаагүй гэж үү? чи надад хайргүй юм уу? гэсэн асуултад Эприль тим гэж хариулсанаар тэр 2-ын хооронд хэрүүл дэгддэг...Эприль гэрээсээ гарч явна... Фрэнк гэртээ ганцаара Эприлийг хүлээнгээ виски ууна... Маргааш өглөө нь гэрийн бүх юм цэгцтэй... Эприль гайхалтай сайхан харагдана... Фрэнкт өглөөний цайг нь бэлдэж өгнө... хамтдаа цай ууцгаагаад Фрэнк энэ миний уусан хамгийн сайхан өглөөний цай байлаа гэж хэлээд гардаг... гэхдээ тэр энэ үед сүүлийн удаа эхнэрээ харсан байдаг... Эприль өөрийнхөө хүүхдэд өөрөө аборт хийж хүндрэлээс нас барна...

Киноны төгсгөлд хадагтай Кэмпбэл өөр нэг хосд Вийлерийнхны гунигтай түүхийг ярьж өгч байгаа гарна... Харин түүний нөхөр энэ түүхийг ахиад дурсахгүй байхыг түүнээс хүсдэг...

Ерөнхийдөө бол Америкийн Гоо Үзэсгэлэнгийн адилаар хүний хүсөл мөрөөдөл идеалыг бодит амьдрал хэрхэн нухчин дарж нийгмийн нэг эд хэсэг анги болгож байгаа тухай харуулсан кино санагдав... Фрэнкт хүсэл мөрөөдөл байсан гэвч тэр үүнийгээ мартсан... Эхнэрээ хүүхдүүдээ тэжээж орох оронтой байлгахын тулд... тэгээд алдагдсан мөрөөдөл жаргалгүй амьдралаа өөрчилөхийн туд ажлынхаа бүсгүйчүүдтэй зугаацдаг... Гэр бүлдээ хайртай ч тэр энэ уйтгартай амьдралаас гарах гарцгүй болсон... үүрэг хариуцлага гэдэг зүйл хүнийг хүсэл мөрөөдлөөс нь ч холтгодог...

Эприлийн хувьд мөн л адил... энэ уйтгартай амьдрааас гарах гарцаа хайсаар эцэст нь анх Фрэнктэй танилцаж байх үед түүний хэлсэн Парис явах санааг эндээс гарах гарц гэж дэндүү итгэсэн... үүнийхээ төлөө хүүхдээ алдаг... гэхдээ Эприль надад таалагдсан зүйл нь тийм зоригтойгоор нөхөртөө Парис явах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа тэр зоримог зан нь... Би ч магадгүй 7-н жилийн дараа яг фрэнк шиг үзэн яддаг ажилаа хийж олсон мөнгөө эхнэр гэр бүлээ жаргалтай болгоход тустай гэж бодсоор амьдарч магадгүй... харин тэр үед хажууд минь байх эхнэр минь Парис явий гээд хэлчих зоригтой хүн байгаасай гэж учиргүй хүссэн...

Тэдний хүслийг ойлгосон хүн нь ердөө сэтгэцийн өвчтэй Жон...

Харин Кэмпбэлийн гэр бүлийнхэн бол мөрөөдөхөөс ч айдаг хүмүүс... тийдээ ч нөхөр нь киноны төгсгөлд тэдний гэр бүлийнхэнг ахин дурсахгүй байхыг эхнэртээ сануулдаг... магадгүй тэд мөрөөдөөд эхэлчихвэл эмгэнэлтэй төгсгөл ирэх ч юм билүү? хэн мэдэхэв...

Нэмж хэлхэд би Ди Каприод дургүй ч гэсэн энэ кинон дээр Кэйт тэр 2 гайхалтай тоголсон байна лээ... надад жүжигчдийн тоглолт маш их таалагсан... хоюулангийнх нь хувьд миний мэдэх хамгийн сайн дүр...

Сэтгэгдэлүүд:

1. opal (зочин) | 2009-02-04 17:19:07
yoo eniig neg zaw gargaad uzchih yumsan,,,
2. ollie | 2009-02-04 17:32:07
vзтэлээ уншихгvй ээ гэж бодсон ч тэсэлгvй уншчихлаа .., vзмээр санагдав.
3. Рэнээ | 2009-02-04 17:45:53
Энэ кино надад үнэхээр их таалагдсан... Киноны нэрнээс болоод ч юмуу, сонирхолтой кино биш байх гэж бодож байсан. Эндүүрч байсан юм билээ
4. sam | 2009-02-04 18:58:16
Ерөнхийдөө бол Америкийн Гоо Үзэсгэлэнгийн адилаар хүний хүсэл мөрөөдөл идеалийг бодит амьдрал хэрхэн нухчин дарж нийгмийн нэг эд хэсэг анги болгож байгаа тухай харуулсан кино санагдав...
яаггггг үнэн.
анх хараад за юу юм бол доо гэж бодогдсон ч маш их таалагдсан, одоо ингэх байхдаа одоо тэгэх байх гэсэн чинь бүх юм төсөөлж байснааса арай өөр
хамгийн сүүлд хэрүүл болсны маргааш эепрель маш сайхан харагдаж байсан нь үнэхээр цаашид яах бол, энэ яачваа гэсэн тааврыг төрүүлж байсан,
хүмүүсийнх нь яриа, юмтай залуугийн яриа, хүсэл мөрөөдөл бодит байдлын хоорондын зай өө новш гэж үнэхээр гоё кино байна л гэж хэлмээр бүтээл болсон байна лээ, надад лав юун бенжамин баттон гэж санагдсан
5. dream | 2009-02-04 18:59:29
nadad bol setgel zvin talasa ih daramttai sanagdsan.
paris yavna gj het ih hvssen bvsgvin hvsel, hvvhdee alhad hvrgej bgaa n aimr. neg yosondoo bol hvn bvhi l zvild belen bj chadku bol neg iimerhv bolhiim shig sanagdsan.

togsgoliih dr moroodoj chadku gdgees ilvv april-iig ahin snsoj hairlaj bsn setgelee ergvvlj sedreehiig hvseegvi, mon apriliig hvnii doo dohuu ch gehvv, ovchtei hvvhen gj helvvlhiig hvseegvidee tegj helsen sanagdsaan
6. alchemist | 2009-02-05 03:32:39
ashgui dee, ene huuhed odoo l neg kinonii review ee zalhuuralgui bichij ehlej bh shiv dee, eniig chin l huleej bsiin, uznee

Ерөнхийдөө бол Америкийн Гоо Үзэсгэлэнгийн адилаар хүний хүсөл мөрөөдөл идеалыг бодит амьдрал хэрхэн нухчин дарж нийгмийн нэг эд хэсэг анги болгож байгаа

iimerhuu um amidrald dandaa l boloh uma, bi ch bas yu yu husdeg bailaa, say l genet sanalaa, bas bugd nuhchin daragdsan bgaag anzaarlaa
7. oldoshaksli | 2009-02-05 19:25:37
Uzsen. Goyo kino bna lee.

...GURVaN DUSAL ULAAN TSUS...

Titanikaas ter 2 amid garsan bol yag ingej amidrah bsan biz.
8. Adonis (зочин) | 2009-02-05 20:46:27
khediigeer 2uulangiinkh ni jujiglelt gaikhaltai sain bolson ch gesen...ene jiliin Oscar-iin shildeg emegtei, shildeg eregteid ali ali ni ene kinogooroo ner devsheegui ym bilee...kharin tuslakh duriin galzuu Heath Ledger-iin Joker-iig davj magadgui l ym...kharin Kate-iin the Reader geed baigaa kinog ni neg olood uzchikhvel teren deer ikh sain dur gargasan ym shig baina lee
9. zangga (зочин) | 2009-02-05 23:27:39
tiishde Leo-d yaad durgui baidiin ene kinog uzej amjihgui bolchood eejid ene kinog uzeh tushaal uguud yavsiin tegsen eej buun uitgartai l kino bailee geejisan hehe. teheer goy kino gesen ug yum
10. suris (зочин) | 2009-02-06 08:53:15
harin ter reader deer Kate mangar sain togloson suragtai bna...
11. tsenxer_shuvuu | 2009-02-06 21:10:19
Яааг энийг чи бичсэнийг хальж гарчгийг нь харчихаад уншихаас залхуурсан байсан чинь орой 25-аар гарсан, үзсэн чинь ёстой таалагдсан... Хэрвээ чиний блогт нэр нь харагдаагүйсэн бол би бол шууд л сувгаа солиод явчихмаар эхэлдэг юм байнлээ... Иймэрхүү сэдвийн кино гэж эхлэлээс нь ер бодохооргүй л юм билээ... Сайхан кино санал болгосонд таанкс...
12. Diya | 2009-02-22 23:03:38
Ih aytaihan kino baina lee taalagdsan shu
13. chimgeeitgel | 2009-09-22 21:15:57
titaniciin tuhaid nadda muu ym heleheergui kino shg l sanagddn shd. ene kino ch gsn tun dajgui. sain jujigchid shyy. bichlegg ni unshlaa sonirholtoi blaa.
14. tr (зочин) | 2009-10-18 13:19:26
gehdee ehner ni unen teneg huuhen shig sanagdlaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.