шаал дэмий... хувийн юм... хэхэхэ... сүүлийн үед тусдаа гарчих санаатай үзээд байгаан... бараг бүх насныхаа талыг ээж эмээгийн гар дээр бөмбөрч өслөө одоо жаахан хатуу бэрхийг туулий ухааны юм бодоод хахаха... тэгээд дээр нь би сонин хүн гэртээ ганцаараа байх их дуртай олон хүн бужигнаад эхэлбэл хэцүү санагддаг... тэгээд бодохоор зожиг юм шиг... харин заримдаа бол хажууд унтдаг ээж эмээг тэвэрч унтахгүй бол нойр хүрэхээ байгаад нэг бие хачин оргиод байдаг... тэгээд бодохоор их бүлсэг юм шиг гэрээ энэ тэр хурдан санадаг... за тэр ч яхав шаал хамаагүй... тэгээд яхав ганцаараа амьдарчих гээд үзээд л байжийна... тэгсэн өчдөр гэртээ орсон эмээ нээх хөөрхөн баахан юм боож баглацан байгаам... би авч явах юм гэнээ... тэр талаар яригдаж л байгаа болохоос юу юугүй гарчих гээд байгаа юм байхгүй л дээ... ирэх сардаа л багтуул их юм гэж бодоод байхад.... нээх хөөрхөн... тэгээд бас гэрт байгаа хамаг өөдтэй өнгөтэйг л надад өгчих гээд үзээд дүү ээж 2 той хэрүүл хийж уурлаад байгаам хэхэхэ... манай эмээ бага байхад нада их зэвүүн санагддаг байсын... бид 2 ер нь их зөрүүд... бид 2 ч гэлтгүй зөрүүд зан бол манай гэр бүлийн имээж юм шиг байгаам... бүгд л зөрүүд өөрийнхөөрөө буруугаа хүлээх дургүй талдаа... тийм болохоор нэг маргаан дэгдвэл бас л ширүүн юм болно... какака... тэгээд бага байхад яхав эмээтэй их үзэлцдэг байлаа 2 зөрүүд хэхэхэ... тэгсэн нас нь яваад одоо яааг жаахан хүүхэд шиг болцон их хөөрхөн... хэдэн жилийн өмнө надад цэрэг татлагын хуудас ирээд... яхав ийхэв гээд гэр бүлийн хурал хийж байгаа юм хахаха... тэгсэн эмээ гэнэт хороон даргыг хахуульдах санаа гаргаж ирж байгаам... нөхөр танидаг юм байгаам... тэгээд ямар мөнгөөр хахуулдах талаар ярисан хүүгээ цэргээс чөлөөлүүлнэ гээд хураасан мөнгө байгаа гээд 200 мянгыг гаргаж ирээд... нөхөр бол тэтгэвэр гэсэн ганц орлоготой гэхдээ тэр орлогоороо бол байрны мөнгө энэ тэр төлөх үүрэгтэй гар байхгүй юу... тийм байж хаанаасаа тийм мөнгө цуглаасан ч юм хэхэхэ... тэгээд бодохоор л майр хайр хүрдийн...
тэгээд бас яааг тусдаа гарна гээ төсөөлөөд үзсэн муу настай ээж эмээ 2 оо орхичоод өөр газар амьдрана гэхээр муухай ч юм шиг санагдаж энэ тэр... тэхдээ яхав насаараа ээж эмээ 2 оор тойлуулахгүйгээс хойшдоо гэсэн шүү юм бодож энэ тэр хэхэхэ...
заза тэгээ ямар ч байсан намайг юу ч хийж юу ч хэлж ямар ч байсан хайралсаар байх тийм хүмүүс энэ орчлон дээр байдаг гээд бодохоор сайхан л санагдах юм... хулангийн шүлгэн дээр гардаг шиг намайгаа томоожихийг үзэх гэж урт наслаарай л гэе дээ хэхэхэ... өөр юу гэхэв... аа тэгээ бас миний нэг муухай зан бантамхаймуу нэрэлхүүмүү бардамымуу? амиа юм уу? мээдкүү... хааяа хааяа ээж эмээг энэ тэр тэврээл үнсмээр санагдана тэхдээ тэгэхгүй тэгчихээр нэг тэнэг харагдах юм шиг санагдаад ерөөсөө тэгдгүй энэ ч их муухай зан шиг байгаамаа... нэг иймэрхүү байдлаар амьдрал үлргэлжилж байна...


Сэтгэгдэлүүд:
emee nar neeree aimar hoorhon, bas setgeleeree te, manai emee nadaa joohon novshrood bdgaas bish ah mahad tusad ni buuz huushuur hiij ogch bgaa haragdad bdiin shu
эмээ ээж өө тэгээд аль аль нь сэтгэлээ бидэнд өгсөөр байгаал дуусах улсууд шүү дээ.. харамсахааргүй сайхан хайрламаар улс даа..
тусдаа гараад үзээ үз.. зүгээр.. мэдээж алс хол явах гэж байгга биш эхний удаадаа гэр зуурдаа гүйгээл ирэн очин байна даа.. тэгээл дасчихдаг юм доо.. за за амжилт
би өчигдөр дүүгийн эцэг эхийн хуралд суусыын тэгсэн багш нь хүүхдүүд чинь та нарын хувьд хэн бээ гэж асууусан чинь "ирээдүй, бидний үргэлжлэл, аз жаргал, итгэл, бүх сайн сайхны эхлэл" ооё ёоёёо аймаар юмнууд хэлж байгаа байхгүй юу тэгсэн нөгөө хүүхдүүд нь "одоо болоо би өөрийнхөө амьдралаар амьдрана, би хэнд ч өргүй /таны хэлснээр/, баяртай" гээд гараад явах бас л хэцүү юмаа, damn, би одоо бууж өгсөөн, хамтдаа байхаар болсон
нэг иймэрхүү байдлаар амьдрал үлргэлжилж байна... хэлгий шд хэхэхэ
яадгийн тэврээл авахгүй юу, сүртэй шд хэхэхэхэ
Baigaa deer hairtaigaa urgelj helj medruulj unsej ungej baimaar
Bi haayaa emeegee aimar unsmeer sanagddii tegeel ochiol unschihdeg emee erguuleel unseel bagadaa emeegiin moomiig ni barial untah aimar durtai baij bilee
эмээ чинь хөөрхөн юмаа. намайг бас тусдаа гарч байхад ээж нэх хөөрхөн, хамаг өөдтэй өнгөтэй болгоноо надад өгөөд, эгч, дvv хоёр уурлаж нтр .., хайр хvрмээр.
yaadiin gantsaaraa bhad n unschij bgaach gsn LOL
za tdg sanasnaa bieluulne biz,,, tysdaa garna gejuga biz amjilt husye!!!
Наад эрх чөлөөт тусгаар амьдралд чинь мань бол 10 жилээ төгсөөд л алхаж орсон... Үр дүн нь одоогийн Би гсн ккк... Зиа тэгээд амжилт...
neeree bid 2 n ochool manaach hiigeel geriin tseverleel bjiinaa kkk
Ehleed l gancaaraa maidrah evgui baina baih daa daraa ni dasaad ireheer huntei baih hetsuu sanagdanaa hehe
emee chini yasan hoorhon yum be? eejiig sanagduulchihlaa hehe
Сэтгэгдэл үлдээх: